Танилцуулга

БАЙГУУЛЛАГЫН ТҮҮХЭН ЗАМНАЛ

 Төр засгийг үүсгэн байгууллагчдын нэг жанжин Д.Сүхбаатарын санаачлагаар 1922 оны I сарын 13-ны өдрийн Ардын засгийн 35-р хуралдаанаар гал унраах, урьдчилан сэргийлэх, гал түймрийн улсын хяналтыг орон даяар хэрэгжүүлэх, гал түймрийн туршилт шинжилгээ хийх үүрэг бүхий Гал түймэртэй тэмцэх байгууллагыг байгуулах шийдвэр анх гарсан.

Хөвсгөл аймагт анх 1934 онд Хатгал хотод Ноос угаах үйлдвэрийн ãàë ýñýðã¿¿öýõ ãýðýýò  харуулын хэсэг 10 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байâ.

  • Түүнээс хойш 1955-1959 онд аймгуудын хэмжээнд анхны цэрэгжүүлсэн гал команд Хатгал хотын Дамжлага баазын дэргэд 24 хүний бүрэлдэхүүнтэй, ГАЗ-51 авто насос 1, ЗИС-5 маркийн ус тээвэрлэгч 1-тэйгээр гэрээт гал команд ажиллаж байгаад
  • 1959-1969 оныг хүртэл Дамжлага баазын “Хамгаалах тасаг” нэртэйгээр энгийнээр үүрэг гүйцэтгэж байв.
  • 1969 оны долдугаар сард БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн тогтоолоор Мөрөн, Хатгал хотуудад 17-24 албан хаагчийн бүрэлдэхүүнтэй цэрэгжүүлсэн гал командыг байгуулж даргаар ахмад Б.Чойжилжав,
  • 1991 онд Нийгмийг аюулаас хамгаалах яамны Цагдан сэргийлэх газрын бүрэлдэхүүнээс гарч бие даасан Гал түймэртэй тэмцэх алба болж өргөжсөн ба даргаар нь дэд хурàндаа П.Дамдинпүрэв,
  • 1997-2004 онд Гал түймэртэй тэмцэх хэлтсийн даргаар äýä õóðàíäàà С.Даваасүрэн ажиллаж байв.

1999 оноос “Галын аюулгүй байдлын тухай” хууль батлагдан гарснаар Иргэний хамгаалалтын ерөнхий газраас ой хээрийн түймэр унтраах бүрэлдэхүүнийг салган авч Гал түймэртэй тэмцэх хэлтэс болон өргөжиж ой хээрийн түймэр болон объектын гал түймрээс урьдчилан сэргийлэх, унтраах чиг үүрэгтэйгээр үйл ажиллагаа явуулж байсан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

2003 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Гамшгаас хамгаалах тухай хууль батлагдсан хуулийг хэрэгжүүлэхээр Засгийн газрын 2004 оны 51 дүгээр тогтоолоор Гал түймэртэй тэмцэх газар, Иргэний хамгаалалтын газар, Улсын нөөцийн газрыг нэгтгэн Гамшгаас хамгаалах ерөнхий газар байгуулагдсанаар, Хөвсгөл аймагт Гал түймэртэй тэмцэх хэлтэс, Аврах салбар, Улсын нөөцийн салбарыг нэгтгэн Гамшгаас хамгаалах штабыг байгуулж штабын даргаар хурандаа Д.Уламбаяр томилогдон ажилласан. Улмаар Засгийн газрын 2005 оны 48 дугаар тогтоолоор Гамшгаас хамгаалах ерөнхий газрûг Онцгой байдлын ерөнхий газар болгон өөрчилснөөр Õºâñãºë àéìàãò Онцгой байдлын хэлтэс байгуулагдаж даргаар нь 2005-2008 онд шадар ахмад Ё.Пүрэвсүрэн, 2008-2015 оны 6 дугаар сар хүртэл хурандаа С.Даваасүрэн ажиллаж байв.

  • Гамшгаас хамгаалах штабын даргаар 2004-2005 онд хурандаа Д.Уламбаяр
  • Онцгой байдлын хэлтсийн даргаар 2005-2008 онд дэд хурандаа Ё.Пүрэвсүрэн
  • Онцгой байдлын хэлтэс, газрын даргаар 2008-2015 онд хурандаа С.Даваасүрэн
  • Онцгой байдлын газрын даргаар 2015 оны 7-р сараас хурандаа Г.Нэргүй
  • Онцгой байдлын газрын даргаар 2017 оны 11 сараас хурандаа Ё.Пүрэвсүрэн томилогдон ажиллаж байна.

Монгол улсын Засгийн газрын 2015 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 80 дугаар тогтоолоор Хөвсгөл аймгийн Онцгой байдлын хэлтсийг Онцгой байдлын газар болгон зохион байгуулсан.

Эдүгээ Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар нь

  • Гал түймэр унтраах, аврах 27 дугаар анги,
  • Тариалан сум дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар анги,
  • Эрэн хайх, аврах салбар,
  • Улсын нөөцийн салбар гэсэн үндсэн бүтэцтэйгээр гамшгаас урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг зохион байгуулж, орон нутгийн Гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүнийг сургаж дадлагажуулах, удирдлага зохицуулалтаар ханган ажиллаж байна.

ГАЛ ТҮЙМЭР УНТРААХ, АВРАХ 27 ДУГААР АНГИ

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын үндсэн бүтцийн нэг болох Гал унтраах, аврах 27 дугаар анги нь БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн тогтоолоор 1969 оны 7 дугаар сарын 16-нд Мөрөн хотын Гал команд нэртэйгээр 24 албан хаагчийн бүрэлдэхүүнтэй байгуулагдаж, Гал командын даргаар Х.Жанчив томилогдож байв.

Мөрөн суман дахь Гал унтраах, аврах 27 дугаар ангийн захирагчаар 1969-2015 онд Х.Жанчив, Д.Далхжав, Ж.Нямдорж, П.Дамдинпүрэв, Б.Хасбазар, Ц.Ганболд, С.Даваасүрэн, Н.Ширчин, Б.Нэргүй, Ш.Нэргүй, Б.Мөнхсайхан, О.Ганбат, Н.Мөнхбат нар ажиллаж байв.

2016 оны 12 дугаар сарын 16-ноос хошууч Ш.Нэргүй Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн захирагчаар 2 дахь удаагаа томилогдон ажилласан.

2018 оноос ахлах дэслэгч О.Бямбадорж 27 дугаар ангийн захирагчаар ажиллаж байна.

Гал түймэр унтраах, аврах 27 дугаар анги нь ангийн захирагч, салааны захирагч, дуудлага хүлээн авагч, гал унтраах автомашины жолооч, аврагч гал сөнөөгч нар 4 ээлжээр 24 цагаар жижүүрлэн Мөрөн сумын ард иргэдийг гал түймэр, гамшиг ослын аюулаас авран хамгаалах  үүрэг гүйцэтгэж байна.

ЭРЭН ХАЙХ, АВРАХ САЛБАР

Онцгой байдлын газрын үндсэн бүтцийн нэг болох Эрэн хайх, аврах салбар нь анх 1969 онд тухайн үеийн нэрээр Ой модны аж үйлдвэрийн яамны харъяа Түймэр эсэргүүцэх агаарын харуулын хөдөлгөөнт отряд нэртэйгээр байгуулагдаж, ой хээрийн түймэр гардаг хавар, намрын улиралд АН-2 онгоцтой  ирж  ажилладаг байв.

1975 оны 3 дугаар сард Мөрөн хотод байнгын салбар болж 15 шүхэрчин гал сөнөөгч, 1 автомашинтай, түймэр унтраах төрөл бүрийн багаж хэрэгсэлтэйгээр Булган, Архангай, Завхан, Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэн унтраах чиг үүрэгтэйгээр байгуулагдсан байна.

Тус салбар нь 1979 онд НАХЯ-ны харъяанд  Гал түймэртэй тэмцэх газарт, 1991 онд Байгалийн гамшигтай тэмцэх салбар болж өргөжин 39 хүн 5 автомашинтай болж аймаг орон нутагт тохиолддог төрөл бүрийн гамшиг осол, аюулт үзэгдэлд аврах ажиллагаа явуулдаг болсон байна.

1999 онд Аврах салбар болж зөвхөн гамшиг ослын голомтод үүрэг гүйцэтгэдэг болж  түймэр унтраах   шүхэрчин-гал сөнөөгч 14 хүнийг Гал түймэртэй тэмцэх хэлтэст шилжүүлэн ажиллуулж байсан.

2004 онд Хөвсгөл аймагт Гамшгаас хамгаалах штабыг байгуулагдахад Аврах отряд нэртэйгээр нэгдэн орсон байна. 2011 онд Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах салбар болон зохион байгуулагдаж, эдүгээ салбарын даргаар ахмад Н.Мягмарсүрэн ажиллаж байна.

Эрэн хайх, аврах салбар нь салбарын дарга, бүлгийн дарга, эмнэлгийн зааварлагч, аврагч холбоочин-жолооч, аврагч, нийт 16 албан хаагч, шуурхай албаны 2 автомашин, төрөл бүрийн аврах багаж хэрэгсэлтэйгээр аймаг орон нутагт гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, голомтод аврах ажиллагааг зохих журмын дагуу явуулах чиг үүрэгтэйгээр ажиллаж байна.

УЛСЫН НӨӨЦИЙН САЛБАР

Улсын нөөцийн газрыг 1965 онд Сайд нарын Зөвлөлийн 244 дүгээр тогтоолоор хуучнаар Худалдаа бэлтгэлийн яамны харьяа бөөний бараа баазыг түшиглүүлж байгуулсан.

Хөвсгөл аймаг дахь Улсын нөөцийн салбар нь 2001 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Мөрөн суманд байгуулагдаж аймаг, суманд хүн, мал, амьтны гоц халдварт өвчин гарах,  байгалийн гамшиг, эдийн засгийн бэрхшээл, бусад ноцтой хүндрэл тохиолдсон нөхцөлд хэрэглэх зориулалттай барааны улсын нөөцийг тогтоосон нэр төрөл, чанарын түвшин, тоо, хэмжээнд нь хүргэж бэлэн байлгах чиг үүрэгтэйгээр салбарын дарга, нягтлан бодогч, нярав, манаач, нийт 5 ажилтан албан хаагчийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Хөвсгөл аймаг дахь Улсын нөөцийн салбарын даргаар 2001-2015 онд Ч.Лхамсүрэн, Ш.Оюунцэрэн П.Рэнцэндорж нар ажиллаж байв. 2015 оны 4 дүгээр сараас хошууч С.Батбаяр Улсын нөөцийн салбарын даргаар томилогдон ажиллаж байв.

ГАЛ ТҮЙМЭР УНТРААХ, АВРАХ 46 ДУГААР АНГИ

Хөвсгөл аймагт анх 1934 онд Хатгал хотод Ноос угаах үйлдвэрийн гал эсэргүүцэх гэрээт  харуулын хэсэг 10 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байâ. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын үндсэн бүтцийн нэг болох Гал унтраах, аврах 46 дугаар анги нь БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн тогтоолоор 1969 оны 7 дугаар сарын 16-нд Хатгал хотын Гал команд нэртэйгээр 17 албан хаагчийн бүрэлдэхүүнтэй байгуулагдаж, Гал командын даргаар Б.Чойжилжав томилогдож байв.

2001 онд Хатгал тосгоны хүн ам нүүдэллэн шилжиж, орон нутаг эзгүйрсэнтэй холбоотойгоор Хатгал тосгоны Гал унтраах 46 дугаар ангийг татан буулгах шийдвэр гарч байв.

Харин Монгол улсын Засгийн газрын 2015 оны 200 дугаар тогтоолоор Тариалан суманд Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийг байгуулах шийдвэр гарч, бэлтгэл ажлыг хангасаны үндсэн дээр 2016 оны 5-р сарын 26-ны өдөр үйл ажиллагааг нь эхлүүлсэн. Ангийн захирагчаар ахлах дэслэгч П.Энх-Отгон томилогдон ажиллаж байна.

Гал түймэр унтраах, аврах 46 дугаар анги нь ангийн захирагч, техник, тоног төхөөрөмжийн инженер, салааны захирагч, нярав-багны засварчин, дуудлага хүлээн авагч, гал унтраах автомашины жолооч, аврагч гал сөнөөгч нар 4 ээлжээр 24 цагаар жижүүрлэн Тариалан сумын ард иргэдийг гал түймэр, гамшиг ослын аюулаас авран хамгаалах  үүрэг гүйцэтгэж байна.

ГАЛ ТҮЙМЭР УНТРААХ, АВРАХ 69 ДУГААР АНГИ

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 192 дугаар тогтоолоор Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр анги байгуулахаар шийдвэр гарсаны дагуу Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/151 дүгээр тушаал, Онцгой байдлын газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Б/11 дүгээр тушаалаар томилогдон ангийн захирагчаар ахлах дэслэгч Ц.Саруулсайхан ажиллаж байна. Гал түймэр унтраах, аврах 69 дугаар анги нь ангийн захирагч, салааны захирагч, дуудлага хүлээн авагч, гал унтраах автомашины жолооч, аврагч гал сөнөөгч нар жижүүрлэн Хатгал тосгоны ард иргэдийг гал түймэр, гамшиг ослын аюулаас авран хамгаалах  үүрэг гүйцэтгэж байна.