ТӨӨРЧ АЛГА БОЛСОН 3 НАСТАЙ ОХИНЫГ ОЛЛОО

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сум Эрчим 6-р баг ”Зүүн сайрын ам” гэдэг газар оршин суугч иргэн 3 настай, эмэгтэй Э 2019.03.11-ний өдрийн 19:30 цагт сураггүй төөрч алга болсон тухай дуудлагыг 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 21:01 цагт хүлээн авсан. Хөвсгал аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын бүлгийн дарга, ахмад Л.Ганзоригоор ахлуулсан 8 алба хаагч, 1 автомашинтайгаар эрлийн ажиллагааг зохион байгуулж гэрээс нь баруун зүгт 2 км-т  алга болсон хүүхдийг эсэн мэнд олж ар гэрт нь хүлээлгэн өглөө.

          Иймд иргэд бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гэрт нь орхих болон малд явуулахгүй байхыг байхыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.